БАЯНХОНГОР: Кибер аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-10-26 11:31:55

Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх, кибер аюулгүй байдлын “Цахимд зөв байя” аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй.


Аяны хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын томилогдсон багийн гишүүд Баянхонгор аймагт ажиллан “Кибер аюулгүй байдал” сэдэвт сургалтыг аймаг, сумдын удирдлагууд болон холбогдох 280 гаруй албан хаагчид /2024.10.25/ зохион байгууллаа.


Цахим хэрэглээ хурдацтай хөгжиж буй энэ үед цахим залилан болон цахим хэрэглээнээс үүдэлтэй гэмт хэргүүд ихсэж байгаа тул энэхүү аянаар дамжуулан цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах болон зөв хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж өгөв.


Мөн сум, байгууллагын холбогдох 40 гаруй мэргэжилтнүүдэд нээлттэй мэдээллийн shilen.gov.mn нэгдсэн системийн ашиглалт болон шилэн индексийн тайлан илгээх зааварчилгаа өгөх сургалтыг цахимаар зохион байгуулсан байна.


Мөн ажлын хэсгийнхэн сурагчдад хиймэл оюун ухаан, дэвшилтэт технологийн давуу тал, сөрөг нөлөө, танилт нэвтрэлтийн систем, хувийн мэдээллээ хэрхэн зөв хамгаалах талаар мэдлэг ойлголтыг өгчээ.


Сургалтын хүрээнд:

- Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал

- Хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө

- Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах

- Цахим ул мөрөө хянах, хамгаалах

- Цахим залилангаас урьдчилан сэргийлэх

- Эцэг эхийн хяналтын программ

- Цахим орчин дахь донтолт, сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж хүргэсэн байна.



Холбоотой мэдээ