“АйТи Эм-2024”-д "Талын түмэн адууны баяр”-ыг танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар,
2024 оны аравдугаар сарын 26.
/МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын “Ай Ти Эм
Монгол-2024” үзэсгэлэн "Мишээл Экспо"- төвд нээгдээд байна.
“Үндэсний соёл, аялал жуулчлал, технологийн хөгжил” уриан дор зохион байгуулж буй уламжлалт үзэсгэлэнд энэ удаа 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож байна.
Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт,
аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ, борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэдэг тус үзэсгэлэнд БНХАУ, Турк, БНСУ, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад
улсын аялал жуулчлалын байгууллагууд мөн оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ
сурталчилж байна.
Манай улс энэ оны 10 дугаар сарын 10-ны байдлаар 704.992 жуулчин хүлээн аваад байна.
Түүнчлэн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгч нарт зориулсан “Tourism time” зэрэг төрөл бүрийн чөлөөт уулзалт, сургалт, хэлэлцүүлэн зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн үеэр энэ өвлийн аялал жуулчлалын эхний буюу хамгйн ойрынг эвент үйл ажиллагаа, ирэх сард Хэнтий, Сүхбаатар аймагт болох “Талын түмэн адуу-Winter Horse festival-2024” эвентын талаар танилцуулж байна.
Аялал жуулчлалын “АЙ ТИ ЭМ Монгол-2024” үзэсгэлэн
"Мишээл Экспо"- төвд энэ амралын өдрүүд буюу 10 дугаар сарын 25-27-нд
үргэлжилэн гарч байна.
“Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг Монголын Аялал жуулчлалын холбоо 1999 оноос хойш өдгөө 25 дахь жилдээ зохион байгуулж байна.