Монголын үндэсний компанийн газрын тос олборлох орд нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-10-26 19:05:49

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сум дахь газрын тос олборлох “Матад-ХХ” талбайн “Цэн тогоруу” газрын тосны ордын нээлт болов.


Нээлтэд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-ны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд, АҮЭБЯ-ны ГТБХЗХ-ийн дарга Ч.Хишигдалай нар оролцов.




АҮЭБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Цэн тогоруу” газрын тосны ордыг нээж хэлэхдээ, “Өнөөдөр бид Монгол инженер, геологичид, геофизикчид өөрсдөө илрүүлсэн, үндэсний компанийн газрын тос олборлох орд ашиглалтад орж байгаагийн гэрч болж байна” гэдгийг онцлов.



Холбоотой мэдээ