ДОРНОД: Ургац хураалт 90 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-27 00:42:07

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалт 90 хувьтай үргэлжилж байна.


Энэ онд долоон сумын нутагт газар тариалангийн 18 аж ахуйн нэгж, 17 бүлэг, нөхөрлөл 38 мянга орчим га-д тариалах төлөвлөгөөтэй ажилласнаас 29 мянган га-д тариалалт хийж,14,735 тонн ургац хурааж аваад байгаа юм. Тодруулбал, улаан буудай 9500 тонн, тосны ургамал 4100 тонн, төмс 1600 тонн, хүнсний ногоо 1500 тонн, малын тэжээл 642 тонныг хураан аваад байна гэж ХХААГ-аас мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар Дорнод гурилын үйлдвэрт Хэнтий болон Дорнод аймгийн үр тарианы аж ахуйн нэгжүүдээс 4800 тн буудай тушаагаад байна.

Холбоотой мэдээ