ДОРНОД: Төсвийн орлогын гүйцэтгэл 64 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төсвийн орлого 2024 оны эхний есөн сарын байдлаар 64.4 хувийн гүйцэтгэлтэй байна гэж Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээлэв.
Тодруулбал,
гүйцэлтгэлд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 57.7 хувь, газрын дуудлага
худалдаа 8.8 хувийг эзэлжээ. Ус рашаан, нөөц ашигласны төлбөр 55.5 хувиар
тооцсон ч "Петро чайна дачин Тамсаг" компанийн дансыг хаасантай холбоотойгоор
усны орлого тус компаниас орж ирээгүй байна. Гэхдээ оны эцэс гэхэд төсөвт
төвлөрнө гэж төлөвлөж байна гэв.
Төсөвт ийнхүү цоорхой үүссэн учраас өөрчлөлт оруулахаар тодотгол хийж байна. Хуульд төсвийн тодотгол хийх гурван заалт бий. Тухайлбал, дээд шатны төсөвт тодотгол хийснээр доод шатны төсөв дагаж тодотгол хийдэг. Мөн төсвийн орлого буурч, зардал нэмэгдсэн тохиолдолд буюу төсөв алдагдалтай болох, гуравдугаарт их хэмжээгээр ханш унахад тодотгол хийдэг.
Оны эхэнд аймгийн төсвийг 13.2 тэрбум төгрөгөөр
төлөвлөжээ.