ХХБ нь АНУ-ын засгийн газрын хөгжлийн санхүүжилтийн корпорацтай урт хугацааны санхүүжилтийн гэрээг албан ёсоор үзэглэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Худалдаа, Хөгжлийн Банк нь АНУ-ын засгийн газрын агентлаг, Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорац буюу DFC (U.S. International Development Finance Corporation)-тай байгуулсан урт хугацааны санхүүжилтийн гэрээг үзэглэх ёслол албан ёсоор 2024 оны 10-р сарын 24-ний өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо амжилттай боллоо.
Олон Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Корпорацын Гүйцэтгэх захирал ноён Scott Nathan, ХХБ-ны ТУЗ-ийн дарга ноён Randolph Koppa нар нь талуудыг төлөөлөн энэхүү урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилтийн гэрээг үзэглэлээ.
Энэхүү гэрээг үзэглэснээр Монгол улсын банк санхүүгийн байгууллага нь АНУ-ын ХСК-аас шууд санхүүжилт босгосон анхны тохиолдол болж байна.
Тус санхүүжилтээр ХХБ нь Монгол Улс дахь бичил ба жижиг, дунд
үйлдвэрлэл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээл, уур амьсгалын өөрчлөлттэй
тэмцэхэд зарцуулах замаар Монгол Улсын тогтвортой санхүүжилт, тогтвортой хөгжилд
дэмжлэг үзүүлэх том алхам болох юм.
ХХБ нь 2030 он гэхэд 2 тэрбум ам.долларын ногоон санхүүжилтийг Монгол Улсын эдийн засагт олгох урт хугацааны зорилгынхоо хүрээнд, олон улсын зах зээл дээрээс урт хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт босгохоор идэвхтэй ажиллаж байна.