СЭЛЭНГЭ: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөө боловсруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох
төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх уулзалт, хэлэлцүүлэг Сэлэнгэ аймагт болж
байна.
Энэхүү үйл
ажиллагааг аймгийн ЗДТГ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа
Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, Уур амьсгалын
өөрчлөлтөд дасан зохицох төсөл хамтран зохион байгуулж байна.
Уулзалт
хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлтийн талаарх албан хаагчдын мэдлэг,
мэдээллийг нэмэгдүүлэх, ойлголтын зөрүүг арилгах зэрэг мэдээллийг өгөх юм.
Мөн төрөөс
баримталж буй бодлого төлөвлөлт болон аймгийн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл,
эмзэг байдлын судалгааны үр дүнг танилцуулж, түүнд үндэслэн орон нутгийн уур
амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах
дадлага хийх юм.
Хэлэлцүүлгээр төрийн албан
хаагчдыг чадавхжуулж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон
нутгийн төлөвлөлтийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх, дасан зохицох
төлөвлөгөөний төслийг хамтран боловсруулах үндсэн зорилготой юм.
Уур
амьсгалын өөрчлөлтөд Сэлэнгэ аймаг хэрхэн өртөж байна, аль салбар нь илүү өртөж
байна, өртөх нөхцөл хэр байгааг цаг уурын ус судлалын харуулын датад үндэслээд 30 гаруй жилийн судалгааны материал дээр тулгуурлан үнэлгээ хийсэн
байна. Үнэлгээг зөвхөн Сүхбаатар харуулаар зогсохгүй аймгийн хэмжээний боломжит
бүх л харуулын мэдээлэл дээр үндэслэжээ.
Монгол орны хувьд дэлхийн дулаарал, температурын өөрчлөлтөд маш их өртөж байгаа орны нэг.
Иймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох ажлыг нэн түрүүнд авч
хэрэгжүүлж, төлөвлөгөөндөө тусгаж, арга хэмжээ авч ажиллах шаардлага тулгарч
байгааг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.