Цахим үйлчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-30 14:14:21

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжин, ядуурлыг багасгах зорилгоор II компакт гэрээг байгуулж, Монголын Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх хөтөлбөрийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна.


Хөтөлбөрийн хүрээнд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах” төслийн оролцогч талуудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын дүнд усны салбарын тогтвортой байдлыг хангах хүрээнд ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулж, иргэдийн төлбөр төлөх эрмэлзлийг нэмэх, цогц цахим систем хөгжүүлэх зорилготой.


Эдгээр системийг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэдийн өдөр тутмын ажлыг илүү хялбарчлах, бүтээмжийг нэмэх ач холбогдолтой төдийгүй нийслэлд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хувийн байгууллагыг нэгдсэн стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, хэрэглэгчдэд өрхийн усны хэрэглээ, төлбөр, усны хязгаарлалт, бусад үйлчилгээтэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь өгөх боломж бүрдэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ