Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2024-11-01 12:45:58

Улаанбаатар, 2024 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.


Сайд Л.Гантөмөр  “Эдийн засгийн өсөлтийг өрх гэр бүрд хүргэх гол суваг нь хувийн хэвшил. Тиймээс бизнесийн орчин таатай байвал хүмүүс орлоготой, ажилтай болж хүн өөрийгөө хөгжүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Тийм учраас тодорхой гурван асуудал дээр анхаарч ажиллана" гэдгээ уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Тухайлбал:

  • Аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах
  • Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах
  • Дэд бүтцийг бий болгож өгөх

Аж ахуйн нэгжүүдээс бизнес эрхлэх орчин, нөхцөлийг илүү тодорхой болгож дарамтыг бууруулахад анхаарч өгөхийг хүссэн юм. Чөлөөт хэлбэрээр үргэлжилсэн уулзалтын төгсгөлд Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр шийдэл гаргахад амьдрал дээр хуулийг мөрдөж байгаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспорт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийн санал маш чухал учраас цаашдаа уулзалтыг тогтмол болгож хамтдаа шийдлээ гаргаад явдаг байхаар тохиролцлоо. Аж ахуйн нэгжүүд ч гэсэн хувийн хэвшлээ сонсож оролцоотой болгох нөхцөлийг бүрдүүлж байгаад талархалтай байсан юм.


Холбоотой мэдээ