ӨВӨРХАНГАЙ: Үзэсгэлэнгийн үеэр ирэх онд хамтран ажиллах 242 гэрээг үзэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-11-01 16:32:13

Арвайхээр, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын Ай Ти Эм Монгол - 2024” үзэсгэлэнд Өвөрхангай аймгаас 23 аж ахуйн нэгж “Өндөр гэгээний өлгий нутаг” уриан дор оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчиллаа.


Энэ үеэр тур оператор, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газар зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлсэн аж ахуйн нэгжүүд бизнесийн түншлэл үүсгэж, 2025 онд хамтран ажиллах 242 гэрээг хийсэн байна. 


Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсэж хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд аялал жуулчлалын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоог Монголын жуулчлалын холбооны дээд шагнал “Алтан луужин” одонгоор шагналаа.





Холбоотой мэдээ