Төсөв: Аймгийн төвүүд, хилийн боомтыг холбох замуудыг эхний ээлжинд тавина
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Ирэх онд манай улсад зам, тээвэр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ хөрөнгө оруулалтыг бүсчилсэн байдлаар оруулж, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээ Засгийн газар мэдэгдэж буй.
Салбараар нь авч үзвэл, зам, тээврийн салбарт хамгийн их буюу 1.4 их наяд төгрөгийн төсвийг хуваарилахаар байгаа. Дээрх хөрөнгийг эхний ээлжинд аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох, мөн аялал жуулчлалын бүсүүд рүү зам тавихад зарцуулах талаар салбарын сайд мэдээллээ. Ингэхдээ 1.4 их наяд төгрөгийн дийлэнх хувийг өмнө эхлүүлсэн төслүүдэд зарцуулна гэв.
Зам, тээврийн сайд
Б.Дэлгэрсайхан цааш нь мэдэгдэхдээ, зарим аймгийн төвийг хооронд холбох бүсчлэлийн
замын эхний хөрөнгийг төсөвт тавьж байгаа. Авто замыг тойргоор тавьж холбож
байж бүсчилсэн хөгжил бодитоор хэрэгжинэ.
Энэ бол эдийн засгийн
хувьд үр өгөөжтэй байх замууд юм гээд баруун бүсэд хилийн боомтууд руу чиглэсэн
авто замыг нэн түрүүнд тавина. Жишээ нь, энд Цагаануур болон Арц суурийн боомт руу
чиглэсэн, аялал жуулчлал болон хилийн ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэх
боомтын замуудын хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаад явж байна гэв.
Харин бусад, стратегийн ач
холбогдол бүхий том замуудыг төсөвт дарамт учруулахгүйгээр, улсын төсвийн
хөрөнгө оруулалтаар тавихгүй. Гадны хөрөнгө оруулалт, Дэлхийн банк болон АХБ-ны
хөнгөлөлттэй зээл тусламж болон заримыг нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн
зарчмаар тавина. Томоохон аж ахуйн нэгжүүдийг нийгмийн салбарт оруулж буй 1
хувийн татвараас нь чөлөөлж байгаа гэдгийг тодотгож байна. Дутуу тавигдсан
замыг эс тооцвол дахиад төсөвт бусад замын асуудал орж ирэхгүй гэв.