БУЛГАН: ИТХ-ын даргаар Ш.Насандуламыг сонголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-11-02 11:53:36

Булган, 2024 оны арван нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Булган аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 11 дүгээр сарын 1-нд боллоо. Хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч Ч.Оюунчимэг удирдан явууллаа.


Анхдугаар хуралдаанаар төлөөлөгч Шурагийн Насандуламыг 51,6 хувийн саналаар Булган аймгийн ИТХ-ын даргаар сонголоо.


Анхдугаар хуралдаанаар ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс Ж.Ганболдыг, МАН-ын бүлгээс Ш.Насандулам нарыг тус тус нэрийг дэвшүүлсэн байна.


Булган аймгийн ИТХ-ын 30 жилийн түүхэнд анхны эмэгтэй даргаар сонгогдлоо.


Хуралдаанд 29 төлөөлөгч 100 хувийн ирцтэй оролцож, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай, аймгийн ИТХ-ын зөвлөл байгуулах тухай болон аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. 


Мөн аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүнгийн тухай аймгийн сонгуулийн хорооны дарга Д.Алтаншагай танилцууллаа.










Холбоотой мэдээ