Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-07 09:46:46

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёнитег энэ сарын 6-нд хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

 

Уулзалтын үеэр Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хоёр талын хүчин чармайлтын дүнд өргөжиж байгааг тэмдэглээд, Европын Холбооны шугамаар хэрэгжүүлж буй төслүүд амжилттай хэрэгжиж, нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа талууд илэрхийлэв. Цаашид улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар баяжуулах, ялангуяа хоёр талын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтын хүрээнд тэлэхэд үргэлжлүүлэн хамтран ажиллаж, бодит үр дүн гаргахаа нотлов.


Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны наймдугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 35 жилийн ой тохиож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ