Зорилтот бүлгээ орон сууцжуулахад ХБНГУ-ын сайн туршлагыг судална
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд
нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг
бэлтгэхэд ихээхэн анхаарч байна.
ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээлд баримталдаг бодлого, стандарт
олон улсад сайн жишиг болдог. Ур чадвартай сайн мэргэжилтнийг бэлтгэхэд
Германаас суралцаж, нутагшуулах хэрэгтэй байгаа юм.
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мэргэжлийн
сургалтын төв 10,000 гаруй иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгож байна.
Эдгээр сургалтын төв нь Боловсролын яамны харьяанд үйл
ажиллагаа явуулж байгаа ч ГБХНХЯ-наас бодлого чиглэлийг боловсруулдаг.
Хөдөлмөрийн зах зээлд чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байхаар ажиллаж
байна.
ХБНГУ-ын Шпарк банк Монголбанктай хамтран санхүүгийн
ажилчдыг чадавхжуулах төслийг хэрэгжүүлсэн. Энэ ажлыг цааш үргэлжлүүлж, орон
сууцны санхүүжилтийн системийг сайжруулахад анхаарч, төсөл хэрэгжүүлэхээр зорьж
байна.
Герман улс 1990 оны үеэс зорилтод бүлгийнхэнд чиглэсэн орон
сууцны зээлийг гаргаж, олон айл өрх хямд орон сууцанд орсон байдаг. Энэ
туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг илэрхийлсэн.
Мөн хүн амын идэвхтэй насжилтыг дэмжих талаар ярилцлаа.
Ахмадын идэвхтэй амьдралыг дэмжих мөн тэдний асаргаа, үйлчилгээний хүртээмжийг
нэмэгдүүлэх нь чухал.
Манай улсад 385,305 ахмад байгаагийн 37,686 нь асаргааны тэтгэмжид хамрагдаж байна. Ахмад настад хүрэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэхэд ХБНГУ-ын туршлага мөн хэрэгтэй байгаа юм.