Угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-08 11:19:06

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Галлагааны улирал эхэлсэн тул иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.


Учир нь галлагааны улиралд айл, өрхийн угаарын хий мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа хэвийн бус, зуухны галлагааны горим, бүрэн бүтэн байдал алдагдах зэргээс үүдэн угаарын хийд хордох эрсдэл нэмэгддэг. Иймд, иргэд угаар мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа, зай, дохиолол, зуухны бүрэн байдлыг тогтмол шалгаж байх ёстой. Мөн зуухны завсраар угаар, бусад төрлийн хий ялгарч байгаа эсэхийг шалгаж хэвшсэнээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 







Холбоотой мэдээ