Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Ирэх оны төсвийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед
УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан санал, шаардлагыг харгалзан Төсвийн
тогтвортой байдлын тухай хуулийн дагуу улсын төсөв, макро эдийн засгийн төлөв
байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ
хийж, УИХ-д танилцуулах, төсвийн тодотголын төслийг энэ оны 12 дугаар сард
багтаан, өргөн мэдүүлэхээр тогтов.
Түүнчлэн Төсвийн тодотголын төслийг төрийн мөнгөний бодлогод
нийцүүлэн төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн
зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг
урьдчилан тооцож, урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг
Засгийн газарт даалгахаар энэхүү тогтоолын төсөлд тусгажээ.