БУЛГАН: Төрийн албан хаагчийн сарын аян үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Төрийн албан хаагчийн өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчийн сарын аяныг зохион байгуулж байна.
Булган
аймгийн Засаг даргын захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс
тунхагласны өдрийг Төрийн албан хаагчийн өдөр болгон 2021 онд зарласан юм.
Сарын аяны хүрээнд олон ажил төлөвлөсний дотор аймгийн ЗДТГ, ИТХ-ын ахмад, залуу үеийн уулзалтыг хийлээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн эргэх холбоог бэхжүүлж ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа.
Ес зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, төрийн албан хаагчдын манлайллыг дээшлүүлэх, шинэ санаа санаачилга, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сарын аян цаашид олон ажлаар үргэлжлэх юм.