ӨМНӨГОВЬ: Гал унтраагч анхны роботыг нэвтрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-11-09 22:13:29

Даланзадгад, 2024 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт анхны гал унтраагч роботыг нэвтрүүллээ.

 

Тодруулбал, Өмнөговь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Онцгой байдлын аюулгүй ажиллагаанд нэн шаардлагатай гал унтраагч робот болон эрэн хайх ажиллагаанд ашигладаг дулаан мэдрэгч дроныг Өмнөд бүсийн төв Онцгой байдлын газарт 11 дүгээр сарын 9-ний өдөр хүлээлгэн өглөө.

 

Энэхүү гал унтраагч робот нь хүн хүрч унтраах боломжгүй өндөрт үүссэн галыг унтраах чадвартай. Дулаан мэдрэгч дрон нь амьд биетийн дулааныг мэдэрдэг учир эрэн хайх ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. 



Холбоотой мэдээ