ДОРНОД: Эсгий эдлэл урлаачид түүхий эдээ Улаанбаатараас авдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-11-10 16:32:56

Чойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд Дорнод аймгийн иргэд эсгий урлал сонирхож, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх болсон. Тэд Улаанбаатар хотоос үйлдвэрийн өнгө будганд орсон, нарийн ширхэгтэй хонины ноос авчирч гол төлөв ашигладаг.


Энэ өдрүүдэд эсгий урлаачид дөрвөн өдрийн сургалт зохион байгуулж байна. Сургалтад таван сумын 17 иргэн, ААН-ийн төлөөллийг хамруулж байгаа юм. Үзэсгэлэнгээр цаашид эсгий урлал хөгжиж, урлагийн бүтээл болох боломжтой гэдгийг харуулахыг зорьжээ.

 

Сургалтыг Монголын эсгий урлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Бүтээлч гэр бүл урлангийн үүсгэн байгуулагч Ч.Дөлгөөн, Дорнын шаглаа ТББ-ын тэргүүн Т.Цолмонсүрэн нар санаачилж, олон улсын эсгий урлаачдын холбооны тэргүүн сургагч багш О.Долгормаа удирдан явуулсан байна.

 

Холбоотой мэдээ