ТӨВ: "Цонжин кибер боардинг" сургуулийн 330 хүүхдэд өдөр бүр сүү, тараг нийлүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-11-16 14:09:15

Зуунмод, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. "Хүүхэд бүрд сүү" хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэ сумын Политехник коллежоос "Цонжин кибер боардинг" сургуулийн 330 хүүхдэд хичээлийн 5 өдөр сүү, тараг нийлүүлж эхэллээ. 


Тус коллежийн Сүүний ангийн хамт олон энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль, Нарлаг цэцэрлэгийн 850 хүүхдэд сүү нийлүүлж эхэлсэн юм.  


Ингэснээр Эрдэнэ сумын бүх хүүхдэд өдөр бүр сүү уухыг суулгаж өгч байгаа бөгөөд цаашлаад Төв аймгийн зүүн бүсийн сумдад мөн хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа юм.


“Эрдэнэ” Политехникийн коллежийн “Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цех” нь 2019 онд өдөрт 200л сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд 50л сүүнээс 450мл савалгаатай 110 ширхэг тараг гаргадаг байсан юм. Өнөөдрийн байдлаар зүүн бүсийн 3000 гаруй хүүхдэд сүү хүргэж өгөх боломжтой болсон байна. 



Холбоотой мэдээ