СҮХБААТАР: “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдааны шилдгүүдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-16 11:42:50

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Эх хэл бичиг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, төрийн албан хаагч болон иргэдийн үндэсний бичгийн хэрэглээний чадварыг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдааны шилдгүүдийг шалгарууллаа.


 

Монгол өв соёлоороо бахархах, үндэсний бичиг соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилгатай оролцсон зургаан багийн 30 гишүүн таван төрлөөр ур чадвараа сорьсноос Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдүгээр сургууль, Баяндэлгэр сумын багууд тэргүүлжээ.

 

Асгат, Баяндэлгэр, Түмэнцогт зэрэг сумаас оролцсон нь тэмцээний хамрах хүрээ тэлж, оролцогч бүр ач холбогдол өгдөг болсныг илтгэнэ. Мөн энэ хэрээр ур чадвар нь дээшилж, даалгаврын гүйцэтгэл маш сайн болсон. Уралдаан тэмцээн хэдий ч үүгээр дамжуулан  төрийн  албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх маш том хөшүүрэг байдаг гэдгийг зохион байгуулагчид онцлов.


 

Монгол Улсын Монгол хэлний тухай хууль, Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Насан туршийн боловсрол төв, Нийтийн номын сан хамтран зохион байгуулдаг тус уралдаан ийнхүү долоо дахь жилдээ амжилттай боллоо

Холбоотой мэдээ