"Сүнжидмаа" дуулалт жүжгийг концертын хэлбэрээр үзэгчдэд хүргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-11-17 13:53:44

Улаанбаатар, 2024 оны арванэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. "Сүнжидмаа" дуулалт жүжгийг концертын хэлбэрээр 2024 оны 11 сарын 14-нд 19:00 цагаас Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа тоглолоо.


"Сүнжидмаа" хэмээх ардын домогт дуунаас сэдэвлэсэн "СҮНЖИДМАА" дуулалт жүжгийг Улсын Ардын Дуу Бүжгийн Чуулгын (одоогийн Үндэсний Урлагийн Их Театр) 30 жилийн ойг тохиолдуулан 1980 онд тайзнаа анх тоглож байжээ.


“Сүнжидмаа” дуулалт жүжиг анхлан тоглосон цагаасаа хойш хэд хэдэн удаа сэргээгдэн тайзнаа бүтээгдэж, хамгийн сүүлд 2013 онд найруулагч Ё.Цэрэндолгорыг урин өнөө цагийн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд уг дуулалт жүжгийг найруулан тавиулсан байна.


Харин энэ удаа Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид Монгол Улсын Консерватори, Сити их сургуулийн дуулаачийн ангийн оюутнуудтай хамтарч тус жүжгийг концертын хэлбэрээр үзэгчиддээ толилуулсан юм.


Сүнжидмаагийн дүрд МУГЖ Д.Амгалан, МУСТА Ц.Гантуяа, МУСТА Д.Дугармаа, Мянганд МУГЖ Б.Батмэнд, МУСТА Г.Алтанхундага, Б.Бямбадорж, ээж Бадмаанямбууд СТА Д.Сайзанмаа, Дэжидэд МУСТА И.Хишигзаяа, Наваанд МУСТА Э.Чинчулуун, Б.Чинбаатар нар дууллаа. 


Урьд  энэхүү жүжгийн Сүнжидмаагийн дүрд дуучин В.Отгон, Д.Ариунаа нар, Мянганы дүрд УГЖ Д.Банзрагч, дуучин Г.Борхүү нар, Дэжидэд Энхтүвшин, Ш.Намсрайжав, УГЖ Д.Самбуу, Ж.Эрдэнэгомбо нар, уртын дуучин АЖ.Н.Норовбанзад, УГЖ С.Сүглэгмаа зэрэг дуучид тоглож байжээ.










Холбоотой мэдээ