Нүүрсний экспорт 68.6 сая тоннд хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Манай улс өнгөрсөн долоо хоногийн байдлаар 303,4 мянган тонн нүүрс экспортлоод байна.
2024 оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 68,684.3 мянган тонн хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.1 хувиар өссөн байна. Манай улс энэ онд нийт 78 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн юм.