Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, үр дүнг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн шинэчлэл, үр дүн, тулгамдсан асуудал, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд хийж буй ажлын явц, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан холболтын төмөр замын төслийн явц, Нийслэлийн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Нийт 28 асуудал хуралдааны товд багтсан аж.