ӨНӨӨДӨР: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-21 08:32:55

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


9:00 цагт: Засгийн газрын тогтоолын дагуу Ашигт малтмал, газрын тосны газар газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд "Монголиа Фойсон Энержи" ХХК-тай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулах ёслол АМГТГ-т болно.


11:00-20:00 цагт: “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Соёлын экспо”-г Улаанбаатар зочид буудлын их танхимд зохион байгуулна.Утас: 80027744,91338999


12:00 цагт: Take off хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын хэвлэлийн хурал болно.



Холбоотой мэдээ