ХОВД: Ирэх онд хог хаягдлын менежментийг сайжруулахад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Одоогоор Ховд аймгийн төвлөрсөн хогийн цэг 278 га талбайг эзэлж байна.
Мөн төвлөрсөн хогийн цэгийн гадна талбайд хог хаягдал асгаснаар шинэ хогийн цэг үүсэхээр байгаа юм.
Иймээс цаашид хог хаягдал тархсан талбайг хумих, түрж булах, одоо байгаа хогийн цэгийн 278 га талбайг 4-5 дахин багасгах зэргээр хог хаягдлын менежментийг сайжруулахад анхаарна гэдгээ Ховд аймгийн удирдлагууд илэрхийллээ.
Мөн 2025 оны төсвийн төсөл хэлэлцэхээс өмнө хог хаягдлын менежментийг сайжруулах үндэслэл, судалгаа хийж, танилцуулахыг холбогдох байгууллагад үүрэг болгов.