ГОВЬ-АЛТАЙ: Сар бүрийн нэгнийг “Үндэсний хувцасны өдөр” болгохоор тогтов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймаг сар бүрийн нэгний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон зарлалаа.
Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, соёлын дархлааг дэмжих, уламжлалт дээл, хувцсыг өдөр тутамдаа өмсөж хэвших зорилгоор үндэсний хувцасны өдрийг зарлав.
Ингэхдээ сар бүрийн 1-ний өдрийг аймгийн Засаг даргын захирамжаар “Үндэсний хувцасны өдөр” болголоо.