СҮХБААТАР: Хүчит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлэв
ФОТО МЭДЭЭБаруун-Урт 2024 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын салбар үүсэн хөгжсний 100 жилийн ой, Биеийн тамир спортын бүтээлч сар аяны хүрээнд зохион байгуулагдсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр долоо даван түрүүллээ.
Ховд аймгийн Алтай сумын харъяат жүдо бөхийн ОУХМ, жүдо бөхийн улсын шүүгч, аймгийн арслан Жамбын Чулуунжав агсан, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат самбо бөхийн ОУХМ, аймгийн арслан Чулуунжавын Булганхүү агсан нарын нэрэмжит тус барилдаанд Монгол Улсын харцага Н.Золбоо тэргүүтэй улс, аймаг, цэргийн цолтой болон залуу хүчит 128 бөх зодогложээ.