ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн арслан Н.Батсайхан түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр Ховд аймагт боллоо.
Барилдаанд 64 бөх оролцсоноос аймгийн арслан Н.Батсайхан түрүүлж, аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэлээ. Мөн их шөвөгт аймгийн начин Н.Адилбек, сумын заан Н.Гантулга нар шалгарав.
Тус барилдааныг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан юм.
Ташрамд, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Улс тунхагласны баяр хэмээн зарлаж, бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.