Улаанбаатараас Хо Чи Минь чиглэлд 12 дугаар сараас нислэг үйлдэж эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Улаанбаатар - Хо Чи Минь чиглэлийн тогтмол, шууд нислэгийг энэ оны 12 дугаар сараас эхлүүлнэ. Энэ нь хоёр орны иргэдийн солилцоог нэмэх, бизнес, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ач холбогдолтойг ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр онцоллоо.
Тэрбээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын нийслэл Ханой хотноо болж буй Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдааныг БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд, Вьетнамын хэсгийн дарга Ле Минь Хоантай хамт ахлан хуралдууллаа.
Өнгөрсөн онд байгуулсан визийн шаардлагаас харилцан чөлөөлөх хэлэлцээр нь иргэд харилцан зорчих урсгалыг нэмэх таатай нөхцөлийг бүрдүүлснийг ХХААХҮЯ мэдээлжээ.