Монголын сагсчид оюутны ДАШТ-ээс хүрэл медаль авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Гавьяат дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор “Мон-Алтиус” дээд сургуулийн баг энэ сарын 22-24-нд БНХАУ-ын Шямэнь хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авав.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд А.Батхуяг, Б.Алтангэрэл, У.Чингүүн, Л.Авирмэд оролцжээ. Тэд медальд хүрэх замдаа Уганда, Эквадор, БНХАУ-ын багийг хожсон байна. Монголын баг тус тэмцээний иж бүрдэл медальтай болсноос гадна ирэх оны долоодугаар сард Герман улсад болох Дэлхийн оюутны Универсиад наадамд оролцох эрхтэй болсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.