Хоёр өдөрт 164 сая ам.доллар нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-11-27 14:21:17

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдааны спот арилжаагаар өнгөрсөн 7 хоногийн хоёр өдөрт арилжааны банкуудад нийт 164.0 сая ам.доллар нийлүүлэв. Тодруулбал:

  • 11 дүгээр сарын 19-нд 87.0 сая ам.доллар,
  • 11 дүгээр сарын 21-нд 77.0 сая ам.долларыг ялгаатай ханшаар тус тус нийлүүлжээ.

11 дүгээр сард Төв банк арилжааны банкуудад гадаад валютын дуудлага худалдаагаар нийтдээ 363 сая ам.доллар нийлүүлээд байна.

Арилжааны банкууд своп болон форвард арилжаагаар гадаад валют худалдан авах санал ирүүлээгүй байна.

Тодруулга: Ялгаатай ханшаар хийх арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна.

Холбоотой мэдээ