СЭЛЭНГЭ: Бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд 10 төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Төвийн
бүсийн хөгжлийн чуулган-Шинэ стандарт зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд
С.Амарсайхан болон УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд
гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн бүх шатны
Засаг дарга нар, холбогдох төрийн байгууллагууд, олон улсын байгууллага,
эрдэмтэд, төр, хувийн хэвшил, иргэд олон нийт зэрэг 500 орчим төлөөлөл оролцож
байна.
Төвийн
бүс нь Монгол Улсын хөгжлийн стратегийн төв юм. Иймээс хувийн хэвшлийн
ААН-үүдийг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, оновчтой зохион
байгуулах замаар бүсчилсэн хөгжлийг идэвхтэй явуулахаар зорьжээ.
Энэ
хүрээнд Тусгай бүс, Хуурай боомт, Чөлөөт бүс, Үйлдвэрлэл технологийн паркуудад
үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдийн борлуулалтын сувгуудыг дэмжих шаардлагатай
ба борлуулалтын бүсүүдийг 21 аймагт 70 суурин төв, 91 хөгжлийн төвийг
байгуулахаар тооцжээ. Орон нутгийн хөгжлийн 10 төвийг төвийн бүсэд байгуулахаар
төлөвлөсөн байна.
Бүсчилсэн
хөгжлийн бодлоготой уялдуулж Засгийн Газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж
өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6361 хоршоо байгуулж 66.000 гаруй малчин
гишүүн болсны 700 гаруй нь төвийн бүсэд байна.
Таван
сарын хугацаанд нийт 14808 малчинд 517 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон
бол төвийн бүсийн хэмжээнд ХАА-г дэмжих чиглэлд 80.6 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг олгожээ.
Мөн
бүсчилсэн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Сэлэнгэ аймагт 10 төсөл, Дархан-Уул
аймагт 11 төсөл, Төв аймагт 14 төсөл хэрэгжиж байна.
Засгийн
газар цаашид Төвийн бүсийг ХАА, газар тариалангийн бүс нутаг болгон кластераар
хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд Дархан-Уул аймагт ХХААХҮЯ-ыг нүүлгэн
төвлөрүүлсэн нь Засгийн Газрын бодлого бодитоор хэрэгжиж байгааг харуулж байна
гэж чуулганд оролцогчид онцоллоо.