ГОВЬ-АЛТАЙ: НҮБ-ын Хүүхдийн сангийн баг Говь-Алтай аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай, 2024 оны 11 дүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн баг бүрэлдэхүүн Говь-Алтай аймагт ажиллаж, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.
Багийн бүрэлдэхүүнийг Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат хүлээн авч уулзан, 2024 оны хамтын ажиллагааны хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Засаг дарга Г.Чинбат, “Манай аймгийн хэмжээнд ирэх дөрвөн жил “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, сумдад шүдний кабинет байгуулах, багийн эмч нарыг автомашинаар хангах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, иргэдээ 80-аас дээш наслуулах зорилтуудыг тавин ажиллаж байна” гэв. Энэ оны 12 дугаар сард ашиглалтад орох Японы “Өвсний үндэс” хөтөлбөрийн дэмжлэгээр барьж буй Хүүхэд хамгааллын түр байрны урсгал болон ажиллах хүчний зардлыг төсөвт тусгасан, цаашид шаардлагатай тоног төхөөрөмж, тохижилтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
НҮБ-ын ажлын баг Ерөнхий боловсролын сургуулийн 11 настай охид, хөвгүүдэд товлолын дагуу папиллома вирусний дархлаажуулалтыг хийж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд вакцинд хамрагдалтыг эрчимжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулав. Мөн энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай компьютер, техник хэрэгслийг гардуулан өгсөн тухай тус аймгмийн ЗДТГ-аас мэдээллээ.
Монгол, НҮБ-ын хамтын ажиллагаа нь хүүхдийн эрх, боловсрол, эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжихэд чиглэдэг юм.