ХОВД: Долоо хоногийн пүрэв гаргийг иргэдээ сонсох өдөр болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-30 10:24:30

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Амартүвшин долоо хоног бүрийн пүрэв гаргийг “Иргэдтэй уулзах өдөр” болгон зарлалаа.

 

Ингэснээр иргэд долоо хоног бүрийн пүрэв гаргийн 14:00-17:00 цагийн хооронд сум, орон нутагтай холбоотой санал хүсэлтээ өгч, өргөдөл гомдлоо уламжлах бүрэн боломжтой болж байна. 


Сумын Засаг дарга Б.Амартүвшин хэлэхдээ: “Жаргалант сумыг хөгжүүлэх, төрийн бодлого, үйл ажиллагааг ил тод нээлттэй болгох, зарим ажил, үйлчилгээг сайжруулахад иргэдийн оролцоо хамгийн чухал. Иймээс иргэдтэй ойр байх, тэдний дуу хоолойг сонсох үүднээс долоо хоног бүрийн пүрэв гаргийг иргэдийн санал хүсэлт, шүүмжийг хүлээн авдаг өдөр болгосон“ гэв. 


Холбоотой мэдээ