СЭЛЭНГЭ: Төлөөлөгчид эрх зүйн хүрээнд хэрхэн зөв зүйтэй ажлаа явуулах мэдлэгтэй боллоо
ФОТО МЭДЭЭСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчид Хурлын байгууллагын суурь ойлголтоор чадавхжих
сургалтад хамрагдлаа.
Ес дэх
удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын
41 төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өнөөдөр Хурлын байгууллага буюу Нутгийн
өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт сэдвийн хүрээнд сургалтад
хамрагдлаа.
Сургалт
Хуралдаан, Зөвлөл, хороо, дэд хороо, түр хороо, ажлын хэсэг, Ажлын алба гэсэн
чиглэлээр мөн Төлөөлөгчийн бүрэн эрх, үйл ажиллагаа хариуцлага, ИТХ-ын шийдвэр,
Хууль тогтоомжийн хэрэглээ, Орон нутгийн хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд ИТХ-ын
гүйцэтгэх үүрэг, Бодлогын үнэлгээ, шалгуур үзүүлэлт, үр ашиг, үр нөлөө гэсэн
өргөн агуулгаар болов.
Сургалтын
чиглүүлэгчээр Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор,
профессор Я.Бямбаяр, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн багш, доктор, дэд
профессор А.Алтанзул, Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн
ахлах багш, Ё.Батсүх нар ажиллав.
Энэхүү сургалтаар төлөөлөгчид бүрэн эрхийн хугацаандаа хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрх зүйн хүрээнд хэрхэн зөв зүйтэй явуулах чиглэлээр тодорхой мэдлэг мэдээллийг авлаа.