СЭЛЭНГЭ: Төрийн албаны Тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж
байгаа зарим иргэнийг төрийн албаны Тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.
Сэлэнгэ
аймгийн Сант сумын ЗДТГ-ын дарга А.Одхүү, Сүхбаатар сумын ИТХ-ын нарийн бичгийн
дарга Д.Гантулга нар дээрх цолыг хүртлээ.
Шагналыг
Төрийн албаны зөвлөлийн Сэлэнгэ аймаг дахь Салбар зөвлөлийн дарга Ө.Сувдаа, аймгийн
Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар гардуулан өгч, амжилт хүслээ.