Агаарын бохирдлыг багасгах чиглэлд хэрэгжүүлэх ажлыг танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг багасгах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг
гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага
оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг хүчин зүйлс
бүрдүүлж байна. Мөн
Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайланг дүгнэж үзвэл 2020 оноос хойш
гэр хороололд амьдардаг айл өрх одоогоор
50.2 хувиас 44 хувь болж багасжээ.
Гэсэн ч агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн
28.2 хувийг гэр хороолол, 63.2 хувийг автомашинаас ялгарах утаа бүрэлдүүлж
байна. Тодруулбал, нийслэлд
бүртгэлтэй 712.992 автомашины 74.2 хувийг 10-аас дээш жил унажээ.
Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ нь
энгийн үеийнхээс 2-3 дахин нэмэгддэг аж.
Агаарын бохирдлыг багасгах чиглэлээр дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүнд,
-Сэлбэ,
Баянхошуу дэд төвийн 20 мянган айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт,
эрчим хүч, дулааны эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэх,
-Гэр
хорооллын айл өрхийн дулаан хангамжийг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим
хүч, цахилгаан зэрэг бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх, уурын, усан халаалтын зуухыг бусад эх үүсвэрт
холбох,
-Сайжруулсан
шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх,
-Дулаалгын
төслүүдэд иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэх,
-Дотоод
орчны бохирдлыг багасгах,
-Авто
тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг багасгах,
Агаар,
чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.