СЭЛЭНГЭ: Хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагааг жигдрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-12-07 13:03:26

Сүхбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Боловсролын яам, Боловсролын дэлхийн түншлэл олон улсын байгууллага, Азийн хөгжлийн банктай хамтран 2022-2025 онд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийг хэрэгжүүлж байна.  

 

Дээрх төслийн сургагч багш нар Сэлэнгэ аймгийн Баянгол, Цагааннуур, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллалаа.  

 

Сургагч багш нар тэгш хамруулах боловсрол, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, сургалтын орчны хүртээмжийг сайжруулах, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний боловсруулалтыг хэрхэн хийх талаар мэдлэг нэмлээ.

 

Мөн арга зүйг ахиулах, дэмжлэгийн багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих танхимын үйл ажиллагааг жигдрүүлэх, мэргэжлийн хөгжлийн бүлгийн багш нарт онол, арга зүйгээр зөвлөн туслах зорилготой ажиллав.

 

Холбоотой мэдээ