СЭЛЭНГЭ: Ж.Энхсайхан кураш бөхийн дэлхийн аваргын хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнээс Ж.Энхсайхан хүрэл медаль хүртлээ.
Монгол
Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулж буй
Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 75 кг-ын жинд Сэлэнгэ
аймгийн ОБГ-ын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын
хяналтын байцаагч, хошууч Ж.Энхсайхан хүрэл медаль хүртлээ.
Өсвөр,
залуучуудын ес дэх, ахмадын ангиллын гурав дахь удаагийн энэхүү тэмцээнийг
Монгол Улс 2 дахь удаагаа зохион байгуулж байна.
Тэмцээнд
нийт 34 орны 300 гаруй тамирчин өрсөлдөж байна.