ТӨВ: Цэцэрлэгүүдэд агаар шүүгчтэй сэлгэлтийн төхөөрөмж суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-12-12 13:14:16

Зуунмод, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Зуунмод сумын Ирээдүй цэцэрлэгийн 3 байр, Унагалдайн андууд цэцэрлэгийн Б байранд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр агаар шүүгчтэй агаар сэлгэлтийн төхөөрөмж суурилууллаа.


Уг төхөөрөмжийг суурилуулснаар анги танхимд агаар тогтмол жигд орж, гаднаас орох бохир агаарыг шүүх филтертэй учир хүүхэд халууцах, цонх онгойлгосноос болж үүсэх өвчний эрсдэл буурах юм.


Тус бүтээгдэхүүн нь цахилгаан хэрэглэхгүй, барилгын бүтцэд нөлөөлөхгүй, цонх нээхгүйгээр агаарын солилцоо 24 цаг явагддаг, агаарын урсгалыг хянах боломжтой юм.


Мөн нарийн тоос шороо, тоосонцор, утаа, хорхой шавж нэвтрүүлэхгүй зэрэг олон давуу талтай юм. Энэхүү төхөөрөмжийг Ховд, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын Чингэлтэй, Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэгт байршуулжээ.



Холбоотой мэдээ