ӨНӨӨДӨР: "Эдийн засаг дахь “Эрдэнэт үйлдвэр"-ийн хувь нэмэр”-ийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. арванхоёрдугаар сарын 11-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, ажлын хэсгийн
хуралдаан болно.
-Засгийн газар хуралдана.
11:00 цагт: Архивын ерөнхий газарт: “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан Үндэсний төв архивд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Г.Чулуунбаатар агсны хувийн хөмрөг хүлээн авах ёслол болно. Утас: 9902-7211.
11:00 цагт: ЭМЯ-нд Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал болон түүнд нөлөөлж буй агаарын бохирдол, угаар зэрэг асуудлаар хэвлэлийн бага хурал болно. Утас 9110-8333, 8911-9482, 9612-1060.
12:00 цагт: Төрийн ордонд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус
гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно.
13:00-16:30 цагт: “Новотел” зочид буудалд: Байгаль дэлхийгээ хайрлан
хамгаалж, хог хаягдлаа ангилан ялгах талаар мэдээлэл олгож, чиглүүлэх
зорилготой “Дахин боловсруулцгаая-Go Recycle” үйл ажиллагаа болно.
14:00 цагт: Хаан банкны “Хаан” театрт: СЗХ-ны “Үнэт цаасны хороо-30 жил” хэлэлцүүлэгтэй. Сангийн яам, Монголбанк, Хөрөнгийн бирж, ОУСК, НҮБ, бусад холбогдох
байгууллагын удирдлагууд оролцож хөрөнгийн зах зээлийн өнөөгийн
нөхцөл байдлын талаар ярилцана. Утас: 9119-7636.
14:00 цагт: ГХЯ-нд: “Монгол Улсын нийгэм, эдийн засагт "Эрдэнэт
үйлдвэр"-ийн үзүүлж буй нөлөө, хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал болж, үйлдвэрийн
удирдлага тогтвортой хөгжлийн тайланг тавина.
Соёл урлаг:
13:00 цагт: Монголын Уран зургийн галерейд: Ардын зураач,
Төрийн соёрхолт зураач Л.НАМХАЙЦЭРЭН-гийн мэндэлсний 111 насны ойн
"ШИГШДЭЙ" үзэсгэлэн нээгдэнэ.
-УДЭТ-ын уран бүтээлчид Н.Л.Толстойн “Анна Каренина” жүжгийг тайзнаа тоглоно.