Арилжааны банкуудад 136.5 сая ам.доллар нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар өчигдөр, 12 дугаар сарын 10-нд 45.0 сая ам.долларыг арилжааны банкуудад ялгаатай ханшаар нийлүүлэв.
- 12 дугаар сарын 5-нд 26.0 сая ам.доллар,
- 12 дугаар сарын 3-нд 65.5 сая ам.долларыг тус тус нийлүүлсэн байна.
Ингэснээр Төв банк өнгөрсөн 7 хоногт гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар нийт 91.5 сая ам.долларыг нийлүүлжээ. Арилжааны банкууд своп болон форвард арилжаагаар гадаад валют худалдан авах санал ирүүлээгүй байна.
Тодруулга: Ялгаатай
ханшаар хийх арилжаа гэдэг нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн
саналын ханшаар биелүүлэх арилжааг нэрлэдэг байна.