Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн төвүүдийг нийслэлд нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2024-12-11 12:01:34

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөрийн бирж, нийгмийн үйлчилгээний үндэсний платформыг нэвтрүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн билээ. Улаанбаатар хотдоо дээрх хэлбэрээр үйл ажиллагаа явуулах эхний 4 “Job сenter”  өчигдөр үүдээ нээлээ.  


Хан-Уул, Баянгол, Сүхбаатар дүүрэгт 4 салбараар иргэдэд ур чадварын үнэлгээ хийлгэх, ажил мэргэжлийн зөвлөгөө авах, ажилд зуучлуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл авах, тухайн салбарт хэрэгжүүлж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар авах боломж бүрдүүлжээ.


Тус “Job сenter”-үүд  нь хүүхдээ харж буй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өөр өөрийнх нь онцлогтой үйл ажиллагааг явуулна. Цаашдаа улсын хэмжээнд нийт 19 “Job сenter” ажиллах юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Энхболд, "Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо" ТББ-ын гүйцэтгэх захирал А.Амаржаргал нар эхний 4 “Job Center”-ийн нээлтэд оролцлоо.  


Холбоотой мэдээ