ДОРНОГОВЬ: Хилийн боомтын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-11 10:49:07

Сайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 11/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Ханги хилийн боомт нь Монгол Улсын нүүрсний тээврийн экспортын хоёр дахь том гарц юм.


Тус боомтод 2023 онд орон нутгийн төсвийн  хөрөнгө оруулалтаар эмнэлгийн таван ортой барилга шинээр барьж, 2024 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн байна. Ингэснээр хилийн боомтын албан хаагч, аж ахуй нэгжийн ажилчид, бүс нутгийн малчин иргэд, хөдөлгөөнт хүн ам зэрэг нийт 1000 гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрджээ.


Тус боомтоор эдүгээ 916 тээврийн хэрэгсэл С зөвшөөрөлтэй буюу богинын тээвэрт, 1500 тээврийн хэрэгсэл уртын тээвэр буюу уурхайгаас нүүрс тээвэрлэж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги боомтын суурьшлын бүсийг 2023 оноос эхлэн 20 жилийн хугацаатай төлөвлөөд байгаа юм.

Холбоотой мэдээ