АНУ-ын Иргэний нисэхийн газрын аудит шалгалтад тэнцэж, гэрчилгээгээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэлийн хүрээнд МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцлээ.
АНУ-ын нислэгийн аюулгүй ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын тээвэрлэгч болсноор МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Ийнхүү аюулгүй ажиллагааг эрхэмлэснээр АНУ-д хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохоо баталсныг МИАТ компани мэдээлжээ.