Монгол Улсын 2025 оны төсвийг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. УИХ-аас Засгийн газарт алдагдалгүй төсвийн төсөл боловсруулах чиглэл өгсний дагуу 2025 оны төсвийн төслийг хоёр дахь удаагаа боловсруулан, УИХ-аар хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны
улсын төсөвт хориг тавьж, УИХ энэ хоригийг
хэлэлцэн, бодлого эрх зүйн
бүрэн үндэслэлтэй хэмээн үзэж хүлээн авсан билээ.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд төрийн зарим байгууллагын 2025 оны төсвийн
жилд нэмэхээр тооцсон шинэ орон тоог тодорхой хувиар багасгахтай холбоотой төсвийн урсгал зардлыг
73,2 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Дээрх зардлын эх үүсвэрээр Хавдрын эмнэлгийн зориулалтаар ашиглах обьектыг
лизингээр авах, сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны болон 3 ээлжээр хичээллэж буй ЕБС-ийн байрны түрээсийн зардалд
10 тэрбум төгрөг, ХСҮТ-ийн
барилгын засварт 2,9 тэрбум төгрөг,
эрчим хүчний бодлогын шинэчлэл хөтөлбөр хэрэгжүүлэхэд 5 тэрбум төгрөг
зарцуулахаар төсвийн төсөлд нэмж
тусгасан байна.
Ирэх оны
нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу
ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу
ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж,
суурь тэнцэл ДНБ-ий 3.3
хувийн ашигтай болсныг Сангийн яам
мэдээлжээ.