ӨНӨӨДӨР: Музейн үзмэрийн сэргээн засварын лабораторийн нээлт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 13-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: Чингис хаан үндэсний музейд: Музейн салбарт анх
удаа соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн “Үзмэрийн хадгалалт
хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын мэргэжлийн лабораторийн нээлт болно.
Утас: 9905-1914.
12:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: "Хийморь" төсөл жүдо болон чөлөөт, үндэсний бөхийн багийн халз барилдааны талаар мэдээлнэ. Утас: 9333-3666.
-Төрийн ордонд: Газрын
харилцааны төрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал
болон газрын харилцаатай холбоотой үзэсгэлэнгийн арга хэмжээ Төрийн ордоны их
танхимд болно. Утас:9907-4774.
-Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа гарч байна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймагт: Хойд
бүсийн аймгуудын иргэний
нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон “Хайр түгээе, талархлын сар” өдөрлөг
болж байна.
-Дархан-Уул аймгийн төвд Сэлэнгэ
аймгийн ХХААГ-аас "Өвлийн идэш-2024" худалдааг зохион байгуулна.