ХӨВСГӨЛ: МУГТ Б.Баасанхүү “Хоймор нутгийн шилдгийн шилдэг”-ээр тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-12-15 20:41:43

Мөрөн, 2024 оны арванхоёрдугаар  сарын 15 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс жил бүр “Хөх сувд” шинэ жилийн баярыг зохион байгуулж хоймор нутгийнхаа салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай билээ.


“Хөх сувд-2024” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болж оны "Шилдгийн шилдэг"-ээр  2024 оны Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга, Абу-Даби-2024 Дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний алтан медальт,  “Парис-2024”  зуны  XXXIII Олимпын наадмын мөнгөн медальт, ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн  тамирчин  МУГТ Б.Баасанхүү шалгарсан байна.

Тэрээр хүндэтгэх шалтгааны улмаас шагналаа гардан авч чадаагүй байна


Энэ үеэр “Соёл урлагийн салбарын шилдэг”-ээр МУСГЗ  Р.Өнөржаргал



“Боловсрол, шинжлэх ухааны салбарын шилдэг”-ээр Онолын математикч У.Батзориг



 “Шилдэг нутгийн зөвлөл”-өөр Тосонцэнгэл сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл



“Бизнесийн салбарын шилдэг”-ээр “Morning Blue Dragon” группийн захирал  Ч.Пүрэв-Осор


Шилдэг “Төр нийгмийн зүтгэлтэн”-ээр УИХ-ын гишүүн МҮЭХ-ны Ерөнхийлөгч асан  С.Эрдэнэбат



“Шилдэг оюутан”-аар Дотоод хэргийн их сургуулийн сонсогч А.Билгүүндалай нар тус тус шалгарсан байна. 

Холбоотой мэдээ