Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 12-нд өргөн барилаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболдод баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд хариу мэндчилгээ дэвшүүлэн БНХАУ-ын Засгийн газар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн буйгаа тэмдэглэв.
БНХАУ-д суух Элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолд 28 улсын Элчин сайд оролцон итгэмжлэх жуух бичгээ барилаа гэж Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.
